/2023.10.09/: Өнгөрсөн долоо хоногт гарсан аймшигт гэмт хэрэгтэй холбогдуулан хүүхдийн асуудалд Засгийн газар, УИХ анхаарч төсвийн бодлоготой уялдуулахаа зарласан.
Ингэснээр төсвийн зардал талд нилээдгүй өөрчлөлт хийгдэх нь тодорхой байна.
Тухайлбал аюулгүй байдлын үүднээс камержуулах асуудлыг дэмжихээ Ерөнхий сайд чуулганы хуралдаан дээр хэлсэн.
Одоогоор Сангийн сайдын оруулж ирсэн төсвийн төсөл дээр камержуулалттай холбоотой хөрөнгө оруулалтыг хайж үзвэл ганц байна.
СХД-ийн 7,9,24,25,40,41,42-р хороог гэрэлтүүлэг камержуулах гэдэг нэрээр 234,5 сая төгрөг төсөвлөгдсөн байна.
Олон нийтийн зүгээс аюулгүй байдлын үүднээс камержуулах, такси тээврийн үйлчилгээнд явж байгаа иргэдийн хяналтыг сайжруулах шаардлагыг тавиад байгаа юм. Харин орон нутагт энэ чиглэлээр хэдий хэмжээ төсөл арга хэмжээ төлөвлөгдсөн нь тодорхойгүй байна.