Сураггүй алга болсон охины хэрэг болон цаг үеийн асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сураггүй алга болсон охины хэрэг болон цаг үеийн асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ

/2023.10.05/: Дорноговь аймгийн Сайншанд суманд оршин суудаг Ерөнхий боловсролын сургуулийн сурагч 12 настай эмэгтэй хүүхэд өчигдөр өглөө гэрээсээ гараад сураггүй алга болсон.

Уг хэрэгтэй холбоотой аравдугаар сарын 3-ны орой холбогдох байгууллагууд шуурхай хуралдааныг зохион байгуулсан. Уг хурлаар Сайншандаас орох, гарах автомашины хөдөлгөөнийг түр зогсоож эрэн хайх ажиллагааг 14 сумын хэмжээнд зохион байгуулж шуурхай штаб 24 цагаар ажиллах шийдвэрийг гаргасан юм.

Өнөөдрийн байдлаар уг охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд эрэн хайх ажилд нисдэг тэрэг ашиглаж эхэлсэн юм.

Тэгвэл уг хэргийн явц болон цаг үеийн асуудлаар өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Цагдаагийн Ерөнхий газраас хамтарсан мэдэгдлийг 14:30 цагт хийхээр болжээ.

Эх сурвалж: ЦЕГ

НАСА 2040 он гэхэд саран дээр байшин барихаар төлөвлөж байна
НАСА 2040 он гэхэд саран дээр байшин барихаар төлөвлөж байна
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.