НАСА 2040 он гэхэд саран дээр байшин барихаар төлөвлөж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НАСА 2040 он гэхэд саран дээр байшин барихаар төлөвлөж байна

NASA announces plans to build houses on the moon by 2040

/2023.10.05/: АНУ-ын Сансрын агентлаг болох НАСА 2040 он гэхэд саран дээр үл хөдлөх хөрөнгө барихаар Остин хотод байрладаг ICON нэртэй компанид хандсан гэж Нью Йорк Таймс сонин мэдээлэв.

Сарны төлөвлөгөөг Project Olympus гэж нэрлэдэг бөгөөд НАСА сар хүртэл 3D принтерийг зөөвөрлөж, сарны гадаргуугийн дээд давхаргаас чулуулгийн үүрмэг, эрдсийн хэлтэрхий, тоосноос үүссэн тусгай сарны бетоноор бүтээц босгох аж.

Credit: Viaframe/Getty Images

НАСА-гийн Технологийн дэвшил хариуцсан захирал Ники Верхайзер NYT-д өгсөн ярилцлагадаа "Бид зөв цагт зөв хүмүүсийг нэг зорилгод нэгтгэсэн. Тийм ч учраас бид зорилгодоо хүрнэ гэж бодож байна. Хүн бүр энэ алхмыг хамтдаа хийхэд бэлэн байгаа тул бид үндсэн чадвараа хөгжүүлбэл боломжгүй зүйл гэж байхгүй" гэжээ.

Гэсэн Project Olympus-тай нэг томоохон асуудал нь тулгарч байна.

NYT-д дурьдсанчлан сар нь сарны тоос ихтэй тул шилийг зурж, орон сууцны материалыг гэмтээж болох аж.

Credit: MASTER/Getty Images

"Хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол баталгаатай болгож авах юм. Бид үнэндээ сарны гадаргуу дээрх хөрсийг барилгын материал болгон хувиргаж чадах уу? Хэрэв бид 2040 он гэхэд саран дээр амьдрах орчныг бий болгох гэж байгаа бол энэ бүтээн байгуулалтыг яг одоо эхлүүлэх хэрэгтэй" гэж төслийн Маршаллын сансрын нислэгийн төвийн ахлах геологич Женнифер Эдмунсон хэвлэлд ярьжээ.

ICON принтерээ ирэх жил сансарт байрлуулахаас өмнө НАСА-гийн Маршаллын сансрын нислэгийн төвд байгаль орчинд тэсвэрлэх чадвартай эсэхийг шалгах болно. Хэрэв энэхүү туршилтыг давж чадвал саран дээр ажиллахад асуудал тулгарахгүй гэж төлөвлөж байна.

Гэхдээ эхлээд НАСА 3D принтерийг сар руу зөөх пуужингийн газардах талбайг хөөргөх ёстой аж.

Эдгээр дэвсгэрүүд нь барилга байгууламжаас хол байх тул буух, хөөрөх үед үүссэн тоосжилтыг багасгах боломжтой гэв.

Эх сурвалж: Unilaid

Орон нутгийн хөгжлийн санд иргэдээс хамгийн их санал авдаг нь КАМЕРЖУУЛАЛТ, ГЭРЭЛТҮҮЛЭГ
Орон нутгийн хөгжлийн санд иргэдээс хамгийн их санал авдаг нь КАМЕРЖУУЛАЛТ, ГЭРЭЛТҮҮЛЭГ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.