Бангладешд дэгдээд буй денге өвчний улмаас 1000 гаруй хүн нас бараад байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бангладешд дэгдээд буй денге өвчний улмаас 1000 гаруй хүн нас бараад байна

A worker sprays mosquito repellent outside a hospital in Dhaka, Bangladesh, on September 9.

/2023.10.03/: Бангладешд дэгдээд буй денге өвчний дэгдэлтийн улмаас 1000 гаруй хүн нас бараад байна.

Уур амьсгалын хямралын улмаас агаарын температур нэмэгдсэнээр зөвхөн хот суурин газрууд бус бусад хүн ам сийрэг хэсгүүдэд ч өвчин тархаад байгаа аж.

Бангладешийн Эрүүл мэндийн ерөнхий газраас даваа гарагт гаргасан тоо баримтаас үзвэл, нэгдүгээр сараас хойш шумуулаар дамждаг өвчнөөр 1017 хүн, түүний дотор 100 гаруй хүүхэд нас барж, халдварын тохиолдол 208,000 гаруй болтлоо нэмэгджээ.

Долоогоос 9-р сарын хооронд уг өвчин ихэвчлэн дэгддэг байсан бол энэ жил илүү эрт буюу дөрөвдүгээр сарын сүүлчээс эхэлжээ.

Удаан үргэлжилсэн муссоны улирал нь дулааны температур тогтмол бус байх, аадар бороо орсон зэргээс денге өвчин тээгч Aedes шумуулыг үржүүлэх хамгийн тохиромжтой нөхцлийг бүрдүүлсэн гэж эрдэмтэд хэлэв.

Dengue patients receive treatment at the Shaheed Suhrawardy Medical College Hospital in Dhaka on October 2.

Өвчтөнүүдийн шилжилт хөдөлгөөн нь тус улсын эрүүл мэндийн тогтолцоог хүндрүүлж, эмнэлгүүд тэднийг асрах ор, боловсон хүчний хомсдолд орсон гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

Дэгдэлтийн улмаас нас барсан хүний тоо өнгөрсөн жил 281 хүн нас барсантай харьцуулахад бараг дөрөв дахин их байна. Бангладешийн эрүүл мэндийн албаны мэдээлснээр зөвхөн есдүгээр сард л гэхэд 79,600 гаруй тохиолдол бүртгэгдэж, 396 хүн нас баржээ.

Мөн сэрүүн саруудад дэгдэлт нэмэгдэж болзошгүй гэсэн болгоомжлол төрүүлж байна. Учир нь өнгөрсөн жил Денге өвчний тохиолдол аравдугаар сард оргилдоо хүрч, ихэнх нас баралт 11 дүгээр сард бүртгэгдсэн байна

Эх сурвалж: CNN

Ямайкийн сургуулийн сурагчид каннабистай чихэр идсэний улмаас эмнэлэгт хүргэгджээ
Ямайкийн сургуулийн сурагчид каннабистай чихэр идсэний улмаас эмнэлэгт хүргэгджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.