Ямайкийн сургуулийн сурагчид каннабистай чихэр идсэний улмаас эмнэлэгт хүргэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ямайкийн сургуулийн сурагчид каннабистай чихэр идсэний улмаас эмнэлэгт хүргэгджээ

The cannabis-laced candy came in this bright packaging, according to Jamaican officials.

/2023.10.03/: Даваа гарагт Ямайкийн бага сургуулийн 60 гаруй сурагч каннабистай чихэр идсэний улмаас эмнэлэгт хүргэгдсэн тухай албаныхан мэдээлэв.

Боловсрол, залуучуудын сайд Файвал Уильямс CNN-д өгсөн ярилцлагадаа 7-12 насны хүүхдүүдийн биеийн байдал муу байгаа гэв.

Энэ чихэр нь хүүхдүүдийг "бөөлжиж, хий юм үзэхэд" хүргэсэн гэж тэрээр даваа гарагт хуучнаар Twitter байсан X хуудсандаа нийтэлжээ.

Уг чихрийн сав баглаа боодол дээр каннабисын сатива ургамлаас олддог сэтгэцэд нөлөөт бодис болох Delta-8 тетрагидроканнабинол буюу delta-8 THC гэгддэг найрлагыг бичсэн байх бөгөөд АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA)-ын мэдээлснээр "ТНС нь марихуан болон олсны ургамал гэх хоёр төрөл байдаг" гэж бичжээ.

АНУ-ын агентлагийн мэдээлснээр энэ нь "сэтгэцэд нөлөөлөх, согтууруулах үйлчилгээтэй" аж.

Сайд мөн чихрийн цаасны зургийг хавсаргасан бөгөөд цаасны ар талд нь "хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална", "21-ээс доош насны хүн хэрэглэхийг хориглоно" гэсэн засгийн газрын анхааруулгатай байжээ.

Эх сурвалж: CNN

Тайгын малчин эмэгтэйчүүд байгаль орчноо хамгаалахад хамтран ажиллана
Тайгын малчин эмэгтэйчүүд байгаль орчноо хамгаалахад хамтран ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.