/2023.10.02/: Индонез улс "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд БНХАУ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй 7.3 тэрбум ам.долларын өртөгтэй анхны өндөр хурдны төмөр замаа нээлээ.
Тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо нийслэл Жакарта хотыг эдийн засгийн гол төв болох Бандунгтай холбосон уг үйлчилгээг эхлүүлсэн юм.
Уг төмөр замыг Индонез хэлнээс орчуулбал цаг хэмнэсэн, найдвартай гэсэн утгатай бөгөөд Вүүш гэж нэрлэжээ.
Ноён Видодо тус улсын замын түгжрэлийг багасгахын тулд Whoosh зэрэг төслүүдийг нэн тэргүүнд тавьжээ.
Whoosh компанийг Бээжингийн China Railway International компанитай Индонезийн төрийн дөрвөн компаниас бүрдсэн PT KCIC хамтарсан компани удирддаг.
Энэ нэр нь "Waktu Hemat, Operasi Optimal, Sistem Handal" гэсэн үгийн товчлол бөгөөд орчуулбал "Цаг хэмнэсэн, оновчтой ажиллагаа, найдвартай систем" гэсэн утгатай. Энэхүү хурдны галт тэрэг нь 350 км/цаг хүртэл хурдлах чадалтай аж.
Уг төмөр замыг 2019 онд нээхээр төлөвлөж байсан ч газрын маргаан, Ковид-19 тахал болон 1.2 тэрбум долларын төсөв хэтрүүлснээс болж хойшилсон юм.
Индонезийн албаныхан өндөр хурдны төмөр зам нь эдийн засгийн бүтээмжийг дээшлүүлнэ гэж үзэж байна. Мөн галт тэрэгнүүд цахилгаанаар ажилладаг бөгөөд энэ нь тус улсын нүүрстөрөгчийн хэрэглээг бууруулахад тусална гэдгийг онцолж байна.
Галт тэрэгний тасалбарын үнэ эцэслэн шийдэгдээгүй байгаа ч нэг талын тийзний үнэ 250,000 Индонез рупиас 350,000 Индонезийн рупи (16-22,60 доллар) байх магадлалтай гэж тооцоолжээ.
Эх сурвалж: ВВС