/2023.09.29/: Нидерландын Роттердам хотод өчигдөр гурван хүний амийг хөнөөсөн хэргээр 32 настай оюутан залууг баривчилжээ.
Цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Фред Вестербекегийн хэлснээр, халдлага анх хотын Хайман Дуллаертын талбай дахь хувийн байшинд болсон бөгөөд гэмт этгээд 39 настай эмэгтэйг буудан хөнөөж, 14 настай охиныг нь "хүндээр шархдуулсан" байна.
Өсвөр насны охин эмнэлэгт хүргэгдсэн боловч шархаа даалгүй нас баржээ.
Үүний дараа сэжигтэн ойролцоох Эразмусын Их Сургуулийн Анагаах Ухааны Төвийн ангид орж, 46 настай эмчийг буудан хөнөөсөн байна. Халдлага үйлдэгч нь энэ сургуулийн оюутан байжээ.
Тэрээр эмнэлэгт халдлага үйлдсэнийхээ дараа НОБГ-ын хэсэг рүү явсан бөгөөд тэнд мөн гал тавьсан байна.
Эцэст нь зэвсэгт этгээдийг эмнэлгийн нисдэг тэрэгний буудлаас тусгайгийнхан баривчилжээ.
Эх сурвалж: ВВС