Нүүрсний хэргийг задлахын өмнөх УЛС ТӨР
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний хэргийг задлахын өмнөх УЛС ТӨР

/2023.09.28/: Удахгүй нүүрсний гэх хэргийн сонсгол болно. Сонсголоор олон асуудал ил болох вий гэж зарим хүн айж буй.

Нэг. Аравдугаар сар бол 2023 оны Монголын улс төрийн хамгийн халуун сар. УИХ-ын чуулган эхэлнэ. Улсын төсөв хэлэлцэнэ. Нүүрсний шүүх хурал дуусч, сонсгол эхэлнэ. Эрх баригчид 2023 онд сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн эхний хувилбарааа гаргана. Орон даяар улс төрчид нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцана. Олон нийтэд өдөр бүр нүд бүлтийж чих дэлдийлгэм мэдээ сонсгоно.

Хоёр. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн талаар томоохон нийтлэл гадны хэвлэлийн эх сурвалжтайгаар олон нийтэд цацагдав. Тэрээр энэ асуудлын ард сахал Б.Эрдэнэбилэг байгаа хэмээн яаран мэдэгдлээ. Асар их хэмжээний бизнэсийг өмнөх засгийн газруудын үед өөрийн болгосон гэх бүлэглэлийн сандралдаан гэх агуулгаар тайлбарлажээ. Гадны хэвлэлийн нийтлэлд өмнө нь хардлага байдлаар мэр сэр гарсан хуучин гэмээр мэдээллүүд дурдагджээ. Харин шинэ гэж харж болох мэдээлэл нэг байгаа нь Эрчим хүчний яамны хагас коксын үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ боловсруулж байгаа. Алдарт Чойжоогийн туршилт. Үүнтэй Д.Амарбаясгалан сайдын нэр холбогдож байгааг дурджээ. Өөр шинэ зүйл алга.

Гурав.Өнөөдөр нүүрсний гэж нэршсэн Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын шүүх хурал болох гэж байна магадгүй хойшлох байх. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Эрдэнэс таван толгойн захирал Б.Ганхуяг хоёрыг хамтад нь шүүж байгаа нь өөрөө маш том агуулгатай. Нүүрсний гэх нэршлээс чадлаараа зугатах гэж оролдож байгаа тэдний үйлдэл нэгийг өгүүлнэ. Удахгүй болох Нүүрсний сонсголд гэрчээр оролцож хуулийн байгууллагатай хамтарч тэр ч бүү хэл шүгэл үлээх маягийн үйлдэл хийлээ. Энэ хэрэгт оролцоогүй гишүүд байхгүй шүү гэсэн заналхийлсэн өнгө аясыг илэрхийлсэн.

Дөрөв. Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр элдэв сенсаци гарч байгаа нь нийгмийн сэтгэлзүйг өөр тийш хандуулах гэсэн ээлжит ажиллагаа гэж олон нийт хардаж байгааг үгүйсгэх аргагүй. Нүүрсний гэх ШҮҮХ ХУРАЛ, СОНСГОЛ дараалан болно гэхдээ хэргийн гол учиг болох Эрдэнэс таван толгойн захирал үнэн үгээ хэлэх үү? үгээ залгиад үлдэх үү ? гэдэг анхаарах нэг өнцөг.

Тав. Шүүх хурлыг хойшлуулж СОНСГОЛ-ыг эхэлж хийх улс төрийн асар том сонирхол явж байгааг харж болох үйлдлүүд гарав. Хэргийн том эзэн хийгээд гэрч Б.Ганхуягийн биеийн байдал эрс муудаж эмнэлэгт хүргэгдэв. Мөн л энэ хэрэгт мэдүүлэг өгсөн гэж мэдээлэгдсэн Т.Бадамжунай цус харвасан өөрөөр хэлбэл дахин мэдүүлэг өгч чадах эсэх эргэлзээтэй болов.

Манай улсын хүн амын 9.8 хувийг ахмад настнууд эзэлж байна
Манай улсын хүн амын 9.8 хувийг ахмад настнууд эзэлж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.