БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлгийг 20 оюутанд гардууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлгийг 20 оюутанд гардууллаа

/2023.09.27/: Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, шилдэг оюутан залуусын сурах хүсэл сонирхлыг дэмжих зорилгоор амжилттай суралцаж буй оюутнуудад БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлэг олгодог болсон.

Хоёр дах удаагаа зохион байгуулж буй уг арга хэмжээнд энэ жил 20 шилдэг оюутныг шалгаруулж, БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ шагналыг гардууллаа.

No photo description available.

Өнгөрсөн жил 10 оюутанд тэтгэлэг олгосон бол энэ жил 20 оюутан шалгаруулж, тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэг олгож байна. Цаашид салбарын мэргэжилтнүүдийг гадаад, дотоодод дадлагажуулах, хэлний мэдлэгийг дээшлүүлэх, олон улсын контент бүтээгчидтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зэргээр дэмжин ажиллана.

Аялал жуулчлалын мэргэжлийг сонгон суралцаж буй оюутнуудын нийгмийн идэвх, оролцоог дээшлүүлэх, авьяас, чадвар, хүсэл сонирхлыг урамшуулан дэмжиж, мэргэжлийг ур чадварыг нь хөгжүүлэхэд энэхүү арга хэмжээ ихээхэн нэмэр болж буйг оюутан залуус онцолж, талархал илэрхийллээ.

No photo description available.

БОАЖ-ын Сайдын нэрэмжит тэтгэлэгт СУИС-ийн оюутан М.Төгсбаясгалан, А.Даваа-Эрдэнэ, Ц.Энхжин, ХААИС-ийн оюутан Б.Хосбаяр, Б.Мөнхцэцэг, Хангай ДС-ийн оюутан М.Мөнххүлэг, Ц.Цогт-Эрдэнэ, ОУУБИС-ийн оюутан Ц.Цовоо, СЭЗИС-ийн оюутан Н.Баясгалан, Н.Сувд, Их Засаг ОУИС-ийн Шинэ элсэгч О.Энхжин, СЭЗИС-ийн Шинэ элсэгч А.Амар, ИЗИС-ийн оюутан Т.Мөнхнасан, МУБИС-ийн оюутан О.Анударь, Т.Халиунаа, ШУТИС-ийн оюутан Б.Амартайван, ХИС-ийн оюутан О.Солонго, МУБИС-ийн оюутан Б.Мөнхгэрэл, Хангай МСҮТ-ийн оюутан Х.Ариунаа, МУИС-Ховд СС-ийн оюутан М.Айгерим нар тус тус шалгарсан юм.

May be an image of 2 people and text

May be an image of text

May be an image of 3 people, dais and text

May be an image of one or more people, beard and text

May be an image of text

No photo description available.

May be an image of 4 people and text

May be an image of text

May be an image of text

May be an image of text

Эх сурвалж: БОАЖЯ

Өнөөдөр үүлэрхэг, 7-9 хэмийн дулаан байна
Өнөөдөр үүлэрхэг, 7-9 хэмийн дулаан байна
 
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.