/2023.9.25/ Багш нарын цалин муу байгаа тул Олон улсын багш нарын өдөр буюу аравдугаар сарын 5-ны өдөр багш нар ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдлээ.
"Багш нар хуримтлал үүсэх нь бүү хэл амиа дөнгөж зогоох төдий байна. Үндсэн цалинг нэм гэдэг шаардлагыг тавьж байна".
"Багшийн хомсдол маш их үүссэн. Багш нарын азтай нь гадагшаа гарч, хар ажил хийж байгаа. Нэг багш өдөрт 90 хүүхэдтэй ажиллаж байна. Өглөө 45, өдөр 45 хүүхэдтэй ажилладаг. Гүйцэтгэлийн үнэлгээ анх маш гоё гарч ирж байсан. Бодит байдалдаа муу байна".
"Багшийн цалинг 1000 долларт хүргэхгүй бол Монголд багшлах хүн байхгүй боллоо. Бүгдээрээ солонгос руу гарч ажиллах нь"
"1-2-р ангийн жаахан хүүхдүүдтэй ангид ороод үзээрэй. Амьсгалах агаар байхгүй. Туслах багш бүү хэл, үндсэн багш ч олдохоо байсан"
"40 минутад 60 хүүхдэд хүрч мэдлэг олгоно гэдэг байх боломжгүй. Үүнээс болж нэг багш 2-3 багшийн ажил хийж байна, байнга илүү цагаар ажилладаг" зэргээр багш нар үзэл бодлоо илэрхийллээ.
Холбоотой мэдээ: Нийслэлийн сургуулиудад 1674 багш, түүн дотор бага ангийн багш 409 ШААРДЛАГАТАЙ