34 настай эрэгтэй Тэрэлжийн голд живж амиа алджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

34 настай эрэгтэй Тэрэлжийн голд живж амиа алджээ

/2023.09.25/: Улаанбаатар хот, Налайх дүүрэг 1 дүгээр хороо Өндөөгийн гарам гэдэг газар 4 хүн зугаалж явснаас иргэн М нь “Тэрэлж” голын усанд ороод живсэн гэсэн дуудлагыг есдүгээр сарын 20-ны өдөр Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид есдүгээр сарын 24-ний өдрийн 11:00 цагаас тус дүүргийн 3 дугаар хороонд оршин суугч иргэн М 34 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Ийнхүү мөн өдрийн 15:28 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Бөөгийн-Урц” гэдэг газар, “Тэрэлж” голын эргээс 2 метр зайтай усны мандал дээрээс цогцсыг олж гарган Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Дөрвөн хүүхдийн асуудалд хамтарсан баг гарчээ
Дөрвөн хүүхдийн асуудалд хамтарсан баг гарчээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.