‘’Уур амьсгалын өөрчлөлтөд нийцсэн төсвийн төлөвлөлт’’ сургалт болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

‘’Уур амьсгалын өөрчлөлтөд нийцсэн төсвийн төлөвлөлт’’ сургалт болж байна

/2023.09.13/: Азийн хөгжлийн банкны “Ази номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бодлогод уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шийдвэрийг нэмэгдүүлэх” бүсийн төслөөс нийгэм, эдийн засаг байгаль орчны шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчдад зориулан хоёр өдрийн сургалтыг зохион байгуулж байна.

Монгол улсын газар зүйн байрлал, уур амьсгалын эрс тэс өвөрмөц онцлог нөхцөл, нийгэм эдийн засгийн бүтэц зэргээс шалтгаалан Монгол оронд уур амьсгалын өөрчлөлтийн явц дэлхийн бусад бүс нутгаас ихээхэн эрчимтэй явагдаж, түүний учруулах үр дагавар нэмэгдэх болсон.

May be an image of 12 people and people studying

Иймд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг таагүй нөлөөлөл, үр дагавар, учирч болох уур амьсгалын аюул гамшгийн эрсдэлийг багасгахын тулд дасан зохицлын өргөн хүрээтэй арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд илүү эмзэг, өртөмтгий нийгэм, эдийн засгийн салбаруудад, нэн ялангуяа хөдөө аж ахуй, усны нөөц, байгалийн гамшгийн менежмент, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх зэрэг салбарт нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай.

Төслийн хүрээнд зохион байгуулагдах уг сургалтаар улс орны хэмжээнд уур амьсгалын эрсдэлээс шалтгаалсан төсвийн шийдвэр гаргах тогтолцоог бэхжүүлэх, уур амьсгалын эрсдэлийн мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах мэдлэгийг нэмэгдүүлэх замаар төрөл бүрийн төсвийн бодлого, төрийн санхүүгийн удирдлагын үйл явцад уур амьсгалын дасан зохицох асуудлыг нэгтгэх асуудлын талаар мэдлэг туршлага хуримтлуулах бололцоотой болох юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Бодлогын судалгаанд суурилж, хотын асуудлуудыг шийднэ
Бодлогын судалгаанд суурилж, хотын асуудлуудыг шийднэ
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.