/2023.09.11/: Эрдэнэт үйлдвэрийн анхдагчид ахмадууд мэдээлэл хийлээ.
Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалын наймааны асуудалд улс төрийн томчуудын нэр ихээр холбогддог бол энэ удаад тус үйлдвэрийн овоолго хаягдал дээр ажилладаг “Зэс эрдэнийн хувь” компанийн асуудал дуулиан дэгдээлээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар дарга тэргүүтэй бүлэглэл бидний хувьцааг дээрэмдэж байна гэлээ.
Хэвлэлийн бага хурал хийсэн ахмадууд ЕТГ-ын дарга Я.Содбаатар, түүний ах Я.Сод-Эрдэнэ түүний найз н.Мөнхжаргал, “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн ТУЗ-ийн дарга н.Галсанням нарын зургийг үзүүлэн мэдээлэл хийлээ.
Ч.Сайханбилэгийн үед Эрдэнэт үйлдвэрээс 364 тэрбум төгрөгийг 49 хувийг Сахал Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүс хармаалаад явсан. Иргэдэд юу ч үлдээгүй. Үе үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан ашиглачихсан шороо руу дайрч байна гэлээ.
Тэдний мэдээлснээр “Ачит Ихт” компанийн захирал П.Цагаан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ЕТГ-ын дарга байсан, “Эрдмин” компанийн ард Ерөнхийлөгч асан Н.Багабанди, П.Очирбат нар байдаг. Хувьцаа эзэмшигч 24 мянган иргэнийг төлөөлж тэд талбай дээр өлсгөлөн зарлана гэлээ.