Өчигдөр Ливид үер болж 2000 хүн амь үрэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өчигдөр Ливид үер болж 2000 хүн амь үрэгдлээ

Cars are piled on the sea bank in Derna, Libya, on Monday, Sept. 11, 2023, after being carried by floodwaters.

/2023.09.12/: Ливийн зүүн хэсгийн албаныхны мэдээлснээр Даниел шуурганы улмаас улсын зүүн хэсэгт хүчтэй аадар бороо, үер болж олон мянган хүн амь үрэгдлээ гэв.

Зүүн хэсэгт байрлах Ливийн үндэсний армийн (LNA) хэвлэлийн төлөөлөгч Ахмед Мисмари даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр зөвхөн гамшигт ихээр нэрвэгдсэн Дерна хотод л гэхэд 2,000 гаруй хүн амиа алдаж, 5,000-6,000 хүн сураггүй алга болсон гэж мэдэгдэв.

Cars and rubble on a street in Derna, Libya, on Monday, Sept. 11, 2023, after it was flooded by heavy rains.

Бенгази дахь Улаан хавирган сар нийгэмлэг өмнө нь Дерна хотод 150-250 хүн амиа алдсан гэж Ройтерс агентлагт мэдээлж байсан юм.

Дерна хотод хүчтэй аадар бороо орсны улмаас далан нурж, байшин барилга, зам эвдэрсэн гэж эрх баригчид мэдэгдэв.

Мисмари хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, үер нь хотын өмнөд хэсэгт хоёр үерийн далан нурснаас болсон. Үүний үр дүнд гурван гүүр эвдэрсэн. Урсгал ус нь бүхэл бүтэн хорооллуудыг урсгаж, эцэст нь далайд цутгасан" гэв.

Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ "Урьд байгаагүй үер Аль-Байда, Дерна, Аль-Марж, Тобрук, Такенис, Аль-Баяда, Батта хотууд болон Аль-Жабал Аль-Ахдар болон зүүн хэсгийн бүх хот, тосгонд болсон" гэв.

A car is partly suspended from trees after being carried by floodwaters in Derna, Libya, on Monday, Sept. 11, 2023.

Олон нийтийн сүлжээгээр цацагдсан бичлэгт живсэн машинууд, нурсан барилга байгууламжууд болон гудамжаар урсаж буй усны урсгалыг харуулсан байна.

Дерна хотод утасны шугам тасарсан бөгөөд Улаан хавирган сар нийгэмлэгийн хуваалцсан зургууд нь үерт автсан гудамжуудыг харуулж байна.

Дерна хотод утасны шугам тасарснаас хотод байгаа аврагчидтай холбоо барьж чадахгүй байгаа замын эвдрэлээс болж аврагчид тус хотод нэвтэрч чадахгүй байгаа аж.

“Ливи улс ийм сүйрэлд бэлэн байгаагүй. Өмнө нь ийм хэмжээний сүйрэл болж байгаагүй. Бид ийм хэмжээний гамшигтай анх удаа тулгарч байгаа тул бүх талаараа дутагдалтай байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна" гэж Али Аль Хурра сувагт ярьжээ.

Settlements, vehicles and workplaces damaged after floods caused by heavy rains in Misrata, Libya on September 10, 2023.

Гадаадын орнууд тус улсад тусламж илгээх санал тавьсан бөгөөд Туркийн гамшгийн агентлаг даваа гарагт 150 эрэн хайх, аврах ажилтан, майхан, аврах машин болон генератор зэрэг бусад хэрэгслийг дайчлах болно гэж мэдэгджээ.

Ливи дэх АНУ-ын Элчин сайдын яам албан ёсоор Твиттер хуудсандаа "Бид НҮБ болон Ливийн эрх баригчидтай нягт холбоотой ажиллаж, тусламжийг хамгийн их шаардлагатай газарт хэрхэн хурдан хүргэхийг тодорхойлно" гэж мэдэгдэв.

People stand in a damaged road as a powerful storm and heavy rainfall flooded hit Shahhat city, Libya, September 11, 2023.

Эх сурвалж: CNN

Лифтэнд хүний биед халдсан эмэгтэйг илрүүлжээ
Лифтэнд хүний биед халдсан эмэгтэйг илрүүлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.