/2023.09.12/: Өчигдөр цахим орчинд нэгэн эмэгтэй цахилгаан шатанд нэгэн эрэгтэйн биед халдаж байгаа бичлэг тархсан.
Тэгвэл уг бичлэгийг цагдаагийн байгууллагаас шалгах явцад гэр бүлийн эхнэр, нөхөр хоёр болохыг олж тогтоожээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Ээж, аав 2 зодолдоод байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс иргэн “Э” нь гэр бүлийн хамаарал бүхий “Д”-г цахилгаан шатанд биед нь халдсан гэх үйлдлийг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаааг явуулж байна.
Эх сурвалж: ЦЕГ