Стартап дэмжих хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын бүртгэл 10-ны өдөр дуусна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Стартап дэмжих хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын бүртгэл 10-ны өдөр дуусна

/2023.09.08/: Инноваци, хөгжлийн газраас зохион байгуулдаг Стартап дэмжих хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ.

Тэмцээний хугацаа:

I шат - Төслийн материал хүлээж авах:

2023.09.10-ны өдрийг хүртэл онлайнаар бүртгүүлж, бизнес моделийг ppt форматаар ирүүлнэ.

II шат – Шилдэг төслүүдийг шалгаруулах:

Тэнцсэн багууд 2023.09.12-ны өдөр төслөө 5 минутад багтаан танилцуулна.

Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/Pa1oKsTcZNo9wNZV6

Нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд инновац, технологийн шийдлийг илрүүлэх зорилготой старт-апуудаа сонгон шалгаруулж дараах боломжийг олгoх болно.

  • “Улаанбаатар инновацын төв”-ийн хурдасгуур хөтөлбөрт 1 жил хүртэлх хугацаанд хамрагдах эрхийн бичиг
  • Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт
  • Сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх
  • Маркетинг, сурталчилгааны дэмжлэг үзүүлэх
  • Үзэсгэлэн, арга хэмжээнд оролцуулах

Шалгуур үзүүлэлт:

  • Хотын асуудлыг шийдвэрлэж байгаа эсэх
  • Бизнес модель
  • Инновацлаг байдал
  • Хэрэгжих боломжтой эсэх
  • Байгуулагдаад 5-аас дээш жил болоогүй байх

Хамрах хүрээ: Гарааны компани, энтрепренерүүд

УКРАИНЫ ДАЙН: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм
УКРАИНЫ ДАЙН: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.