Буянт-Ухаа спорт цогцолбор ойрын хугацаанд ашиглалтад орно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Буянт-Ухаа спорт цогцолбор ойрын хугацаанд ашиглалтад орно

/2023.09.07/: Биеийн тамир, спортын олон улсын тэмцээн, баяр ёслол, соёл урлагийн арга хэмжээ, хурал зөвлөгөөн, үзэсгэлэн зохион байгуулах зорилго бүхий Буянт-Ухаа спортын цогцолборыг БНХАУ-ын Засгийн газрын 21 сая ам.долларын буцалтгүй тусламжаар баригдаж 2010 оны 12 дугаар сард Монгол Улсын Засгийн газарт шилжүүлсэн.

Гэвч тухайн үед тус ордныг Улсын комисс албан ёсоор хүлээн авалгүй 10 гаруй жил ашиглаж ирсэн байна.

Энэ хугацаанд ордны чанар ихээхэн муудаж агааржуулалт, дулаан болон усны хангамж нь элэгдэлд орсон учир манай талаас БНХАУ-ын Худалдааны яамд хандаж ордны засвар шинэчлэл хийх хүсэлт тавьсан. Хятадын тал хүсэлтийг хүлээн авч 2022 оны хоёрдугаар сараас дахин 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэн гадна дотор иж бүрэн засвар, барилгын дэд бүтцийг шинэчлэх ажлыг гүйцэтгэжээ.

Хятадын инженер-техникийн ажилтнууд ус хаялгын систем солих, цахилгаан сүлжээний угсралтыг шинэчлэх, барилгыг бүтнээр нь нэмж дулаалах, гадна дотор гэрэлтүүлгийн хүчин чадал нэмэгдүүлэх, шалыг олон улсын стандартад нийцүүлэн дахин угсрах, дотор ханыг бүрэн сольж дуу тусгаарлалттай болгох, гадна дотор өргөн дэлгэц суурилуулах, бүх өрөө тохижуулах, ордны цонх, хана, хаалга шинэчлэх болон бусад ажлыг хийлээ. Шинэчилсэн ордон нь 5,045 хүний суудалтай спорт арга хэмжээний үндсэн заал, бэлтгэл сургалтын гурван заал, саун, амралтын өрөө, хурлын заал, VIP өрөө, олон тооны техникийн өрөө, бусад хэсгээс бүрдэж байна.

May be an image of text

Монгол улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Буянт-Ухаа спортын ордон” ТӨҮГ-ын барилга байгууламжийн талаар мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлтийг үндэслэн Улсын комиссыг ажиллуулж ордны барилга байгууламжийг ашиглалтад оруулах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын яам болон Улаанбаатар хотын удирдлагад даалгалаа.

Энэхүү шийдвэрээр тус ордныг Монголын тал албан ёсоор хүлээн авч зориулалтаар нь ашиглах эрх зүйн нөхцөл бүрдэж байгаа учир ойрын хугацаанд үүд хаалгаа нээж зориулалтын дагуу олон нийтэд үйлчлэх болно.

Эх сурвалж: БТСУХ

2026 он гэхэд манай улс 20.000 цахилгаан машиныг хэрэглээнд нэвтрүүлнэ
2026 он гэхэд манай улс 20.000 цахилгаан машиныг хэрэглээнд нэвтрүүлнэ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.