Лу.Гантөмөр: С.Баярцогт Сонгуулийн кампанит ажлыг удирдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лу.Гантөмөр: С.Баярцогт Сонгуулийн кампанит ажлыг удирдана

/2023.9.7/ Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам хөдөө орон нутагт ажиллаж 80 гаруй мянган гишүүн дэмжигчдийнхээ санаа бодлыг сонсчээ.

Ардчилсан намын гишүүдийн зүгээс:

Нэгдүгээрт: Эв эетэй бай

Хоёрдугаарт: АН -ын шинэчлэл хийгдэх ёстой дараа үеийн улс төрчдөө бэлтгэн гаргах цаг болсон.

Гуравдугаарт: Төрийн хүнд суртал үнэхээр дийлдэхээ болилоо. Төрийг шинэчлэх бодлогын алдааг засах асуудлыг яаралтай оруулж ирээч гэсэн гурван үндсэн саналыг гаргасан гэлээ.

Ардчилсан намын 15 дэд даргын ес нь 80 -аад оны залуучууд өнөөдөр тэд сонгуульд манлайлж орно. Дэд дарга нарын ажил үүргийн хуваарь гарч байна.

Тухайлбал намын тэргүүн дэд дарга С.Баярцогт Сонгуулийн компанит ажлыг удирдана. Улс төрийн зөвлөлийн хурал хийдэг болно. Гадаад харилцаагаа ч хариуцан ажиллана гэв. Мөн дундаж давхаргынханаа алдсан. Монголын хямрал өрөнд дээр ирнэ. өрийн таазаа давсан. Өрнөөс гаргана гэж 2016 онд ялсан нам өнөөдөр өрийг 3 дахин нэмсэн гэв. Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох асуудал цэвэр намын даргын эрх мэдлийн асуудал. Алдаа гаргахгүй байх ёстой. Хотын намын даргын хувьд томилохгүй сонгууль явагдана гэлээ.

Хятадууд хилийн чанадад байгаа үзмэрүүдээ эргүүлэн авахыг хүсч байна
Хятадууд хилийн чанадад байгаа үзмэрүүдээ эргүүлэн авахыг хүсч байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.