"Британийн музейгээс зугтах нь" нэртэй гурван ангит цуврал богино хэмжээний видео Хятадын сошиал сүлжээнд хүчтэй нөлөөлж байна.
Уг цувралд Англид байдаг музейн үзмэр болох хаш цайны аяга нь хүний дүрд хувирч Хятад руу буцаж очихоор тэмцэж байгаа тухай гардаг байна.
Уг цувралд дээр гарах цайны аяга нь жинхэнээсээ музейд байдаг үзмэр бөгөөд Британийн музейд харьцангуй сүүлд нэмэгдсэн аж. Үүнийг 2011 онд хаш чулуун сийлбэрээр мэргэшсэн хятад зураач урласан байна.
Хэдийгээр яг соёлын дурсгалт зүйл биш ч савыг хийхэд ашигласан нарийн арга барил нь Хятадад өвөрмөц гар урлалыг шингээж өгсөн гэдгээрээ онцлогтой.
Энэхүү цувралыг TikTok Douyin хувилбар дээр 270 сая удаа үзсэн байна. Мөн энэхүү контентыг хийсэн бүтээгчид нь долоо хоногийн дотор Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр таван сая гаруй дагагчтай болжээ.
Цувралыг мөн Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчтэй дэмжиж байна. Төрийн телевиз CCTV энэ долоо хоногт "Хятадын залуучууд түүх, уламжлалд дуртай байгааг хараад бид маш их баяртай байна... Мөн хилийн чанадад шилжүүлсэн Хятадын олдворуудыг буцааж өгөхийг тэсэн ядан хүлээж байна" гэж мэдэгдэв.
Сүүлийн жилүүдэд үндсэрхэг үзэл нэмэгдэж байгаа энэ үед соёлын өв, өмчлөлийн асуудал Хятадын олон нийтийн эмзэг сэдэв болоод байна. Ши Жиньпин дарга барууны орнуудтай хурцадсан хурцадмал байдлын эсрэг Хятадыг хүчирхэг болгохын төлөө зүтгэсээр байна.
Эх сурвалж: ВВС