/2023.09.05/: Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун энэ сард ОХУ-д айлчилж, Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байна гэж АНУ-ын албаны хүн мэдэгджээ.
Хоёр удирдагч Умард Солонгос Украин дахь дайныг дэмжихийн тулд Москвад зэвсэг нийлүүлэх боломжийг хэлэлцэнэ гэж албаны хүн мэдэгдэв.
Одоогоор уг хурал яг хаана болох нь тодорхойгүй байна.
Ноён Ким хуягт галт тэргээр аялах магадлал өндөр байгаа талаар эх сурвалжууд New York Times сонинд мэдээлжээ.
Цагаан ордон хоёр улсын хооронд зэвсгийн асуудлаарх хэлэлцээр "идэвхтэй урагшилж" байгаа тухай шинэ мэдээлэлтэй болсны дараа энэ уулзалт болж байна.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу саяхан Хойд Солонгост айлчлах үеэрээ "Пхеньянаас их бууны сум авахыг" оролдсон гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгдэв.
Уулзалтын үеэр дэлгэгдсэн зэвсгүүдэд тив алгасагч Хвасон пуужин багтсан бөгөөд энэ нь тус улсын анхны хатуу түлш ашигласан ICBM гэж тооцогддог юм. Энэ нь ноён Ким Ковид тахал гарснаас хойш анх удаагаа гадаадын зочдод тус улсын хаалгыг нээсэн явдал байв.
Уг айлчлалын дараа Путин, Ким нар "хоёр талын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээ амласан" захидал солилцсон байна.
Ноён Кирби "Бид БНАСАУ-ыг ОХУ-тай зэвсгийн асуудлаар хийх хэлэлцээрээ зогсоож, Орост зэвсэг нийлүүлэхгүй, худалдахгүй гэсэн олон нийтийн амлалтаа биелүүлэхийг БНАСАУ-д уриалж байна" гэжээ.
Хэрэв Хойд Солонгос Орост зэвсэг нийлүүлбэл АНУ хориг арга хэмжээ авах болно гэдгийг тэрээр анхааруулсан байна.
Ийм хэлэлцээр хийснийхээ хариуд Хойд Солонгос юу авах бол гэдэгт Вашингтон болон Сөүл санаа зовж байгаа бөгөөд энэ нь Ази дахь хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй юм.
Ким Чен Ун цөмийн зэвсгийн хөтөлбөртөө ахиц дэвшил гаргахад нь тус болох зэвсгийн дэвшилтэт технологи, мэдлэг олгохыг Путинээс хүсч магадгүй гэж тус улсууд санаа нь зовсоор байна.
Одоогоор Орост зэвсэг, өлсгөлөнд нэрвэгдсэн Хойд Солонгост мөнгө, хоол хүнс хэрэгтэй байна.
Эх сурвалж: ВВС