БНСУ-д бага ангийн багш амиа хорлосноос болж жагсаал болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д бага ангийн багш амиа хорлосноос болж жагсаал болж байна

More than 100,000

БНСУ-д бага ангийн багш 23 настай эмэгтэй амиа хорлосон байдалтай олдсон нь Өмнөд Солонгос даяар бага сургуулийн багш нарын уур бухимдлыг төрүүлэв.

Уг багштай тохиолдсон явдлаас болж олон арван мянган багш ажлын байран дахь хамгаалалтыг сайжруулахыг шаардан даваа гарагт ажил хаялт зарласан байна. Хүүхдүүдийн эцэг эхчүүд өдрийн цагаар болон амралтын өдрүүдээр дуудаж, тасралтгүй, шударга бусаар гомдоллодог нь тэднийг дарамтанд оруулдаг гэж тэд хэлэв.

Талийгчийн үеэл Пак Ду Ён Мин Согийн гэрт сэтгэлийн хямралыг хэрхэн даван туулах тухай номууд дүүрэн байсан, мөн түүний орны хажууд дааж авсан ангийнх нь хүүхдүүдийн түүнд зориулж зурж өгсөн зургууд байсан талаар дурсжээ.

Пак хэлэхдээ түүний үеэл нь жил гаруйн хугацаанд багшилсан бөгөөд багаасаа багш болохыг мөрөөддөг, хүүхдүүдэд их хайртай байсан аж.

Амиа хорлохоосоо өмнөх хэдэн сарын хугацаанд Мин Со анги дээр хүүхдүүдийн хооронд болсон тавгүй харилцаанаас болж эцэг эхчүүдийн гомдолд дарагдаад байжээ.

Messages and floral tributes at the gates of a school in S Korea

БНСУ-д 2014 онд батлагдсан хуулийн дагуу багш нар хүүхдүүдэд олигтой шаардлага ч тавих боломжгүй болсон байна.

Бага ангийн багш нар эцэг эхчүүдийг тус хуулиар далайлган багш нарыг дарамталдаг талаар ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна.

Саяхан нэгэн эцэг эхээс хүүхдийг нь өглөө болгон залгаж сэрээж байхыг багшаас хүссэн байна. Харин багш татгалзсаныхаа хариуд мөн л эцэг эхэд нь дарамтлуулж байсан хэрэг гарчээ.

Уламжлал ёсоор Солонгост багш нараа хүндлэх соёл маш хүчтэй байсан ч тус улсын эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа учраас одоо эцэг эхчүүд өндөр боловсролтой болсон гэж тэрээр тайлбарлав. "Ингэснээр тэд ихэвчлэн багш нарыг дорд үздэг. Тэд татвар, төлбөрөө төлсөн гэж боддог. Энэ нь эрх мэдлийн хүчтэй мэдрэмжийг бий болгосноор ийм байдалд хүрч байна" гэжээ.

Эх сурвалж: BBC

Нууцаар тарвага нэвтрүүлэх гэж байсан иргэдээс 36,1 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлжээ
Нууцаар тарвага нэвтрүүлэх гэж байсан иргэдээс 36,1 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.