Нууцаар тарвага нэвтрүүлэх гэж байсан иргэдээс 36,1 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нууцаар тарвага нэвтрүүлэх гэж байсан иргэдээс 36,1 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлжээ

/2023.09.04/: Тарваган тахал өвчний тохиолдол Улаанбаатар хот болон хэд хэдэн аймагт бүртгэгдсэний улмаас нийслэл рүү нэвтрэх товчоодод холбогдох байгууллагуудаас хамтарсан шалгалт гаргаад буй.

Тэгвэл уг шалгалтын хүрээнд өнгөрсөн 7 хоногт нийслэлийн 8 товчоодод Экологийн цагдаагийн алба, нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн алба, Мал эмнэлгийн газрын 168 алба хаагч 15200 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 6 удаагийн үйлдлээр 43 ширхэг тарваганы мах тээвэрлэж явсныг илрүүлжээ.

Байгаль орчны газрын улсын байцаагч нар 6.6 сая төгрөгийн торгууль, 29.5 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлж, илэрсэн тарвагыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч, 22500 иргэнд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч ажилласан байна.

Эх сурвалж: ОБЕГ

Эрүүгийн 2 хэрэгт 8 объектод нэгжлэг хийжээ
Эрүүгийн 2 хэрэгт 8 объектод нэгжлэг хийжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.