Шаолинь Үшүгийн тусгай үзүүлбэр болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шаолинь Үшүгийн тусгай үзүүлбэр болно

May be an image of 1 person and text

/2023.08.25/: Хятад орныг танин мэдэх зорилгоор зохион байгуулж буй Өвөр Монголын соёлын өдрүүд болж байна.

Энэхүү өдрүүдийн нэг томоохон арга хэмжээ нь Хятадын үндэсний тулааны урлаг болох Шаолинь болон Үшүгийн тусгай үзүүлбэр толилуулагдах гэж байгаа аж.

Энэхүү томоохон хэмжээний Үшүгийн тоглолт нь Күнфүгийн сор болсон агуулгыг товчлон харуулж, 60 минутын хугацаанд 32 хуврага, жүжигчин тайзнаа сэлгэн гарч,

  • Шаолингийн Жэньшань шийдмийн хамтын үзүүлбэр,
  • Унаган эрдэм,
  • Үлгэрлэн харуулах нударга,
  • Амьсгалын эрдэм,
  • Шаолинийн арван найман төрлийн зэвсэг,
  • Шаолинийн бамбай сэлэмний хамтын үзүүлбэр,
  • Ба Дуаньжинь дасгал,
  • Шаолинийн хоёр хөлчүү эрдэм /Хөлчүү нударга, Хөлчүү сэлэм/ зэрэг тоглолтуудыг үзүүлж, Күнфү эрдмийн бясалгалын нударга, зэр зэвсэг, дотоод хүч, арга техникийг уялдуулж, Хятадын уламжлалт Үшүгийн урлагийн гайхамшгийг харуулна.

Энэхүү үзүүлбэрийг үзэхийн тулд өөрийн овог нэр, бичиг баримт болон үзэх өдрийн хэдэн ширхэг тасалбар авах талаараа Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн цахим шуудан болох [email protected] руу илгээж урьдчилан захиалга өгөх боломжтой юм байна.

Мөн 2023 оны 8-р сарын 30 болон 31-ний өдрүүдэд өглөө 10 цагаас орой 6 цаг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр бичиг баримттайгаа Хятадын Соёлын төв дээр ирэн тухайн өдрийн тоглолтын тасалбарыг авах боломжтой.

Хаяг : Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайн зүүн талд Central Tower 7 давхар.

Тоглолт 8-р сарын 30-ны орой 19:40 цагт, 8-р сарын 31-ний орой 19:00 цагт Соёлын Төв Өргөөнд тус тус болох аж.

Эх сурвалж: Монгол-Хятадын соёлын төв

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.