/2023.08.24/: Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгосон зарласантай холбогдуулан визийн шаардлагаас чөлөөлсөн 34 улсын нэг нь Грек юм.
Тэгвэл Бүгд Найрамдах Грек улсын Дэд бүтэц, тээврийн сайд Кристос Стайкорастай албан ёсны уулзалт хийв. Уулзалтаар Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Грек Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Ингэснээр одоогоос 5 жилийн өмнөөс яригдсан Грек улс руу шууд нислэгтэй болох эрх зүйн орчин бүрдэж алслагдсан хоёр орон агаарын тээврээр холбогдох дөт гарцтай боллоо.
Хоёр тал Иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, мэргэжлийн боловсон хүчний сургалт, дадлага, агаарын навигацын чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.
Ийнхүү манай улс 42 дахь улстайгаа АГААРЫН ТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭР байгуулж шууд нислэг үйлдэх цэгийн тоо дахин нэгээр нэмэгдлээ.
Эх сурвалж: ЗТХЯ