/2023.08.24/: Ганцхан сарын дотор 200-аас илүү цагаар ажиллаад өнгөрсөн жил амиа хорлосон 26 настай эмчийн ар гэрийнхэн маш их ажиллах ёстой гэсэн хэвшмэл ойлголтыг өөрчлөхийг хүсчээ.
Такашима Шинго нь өнгөрсөн тавдугаар сард Японы Кобе хотын нэгэн эмнэлэгт резидент эмчээр ажиллаж байгаад амиа хорлосон гэж NHK телевиз мэдээлэв.
Гэр бүлийн өмгөөлөгчдийн мэдээлснээр Такашима нас бархынхаа өмнөх сар 207 гаруй цаг илүү цагаар ажилласан бөгөөд гурван сарын турш нэг ч өдөр амарч байгаагүй гэв.
Конан эмнэлэг өнгөрсөн долоо хоногт хийсэн хэвлэлийн бага хурал дээр эдгээр мэдээллүүдийг үгүйсгэсэн юм. Харин зургаадугаар сард засгийн газрын хөдөлмөрийн хяналтын байгууллага түүний нас барсан нь олон цагаар ажилласантай холбоотой гэж үзсэн нь эрүүл мэндийн ажилтнуудад үзүүлж буй асар их дарамтыг ил болголоо.
Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлснээр Япон улс хэт их ажиллах соёлтой удаан хугацаанд тэмцсээр ирсэн байна.
Стресс, сэтгэцийн эрүүл мэндэд учирч буй хохирол нь "кароши" буюу "хэт их ажлын улмаас нас барах" гэсэн үзэгдлийг үүсгэж байна.
Амиа хорлосон эмчийн ээж хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, түүний хүүг хэт их ажлуулдаг байсан хэдий ч үрэлжлүүлэн ажиллуулсаар байсан нь ийм нөхцөл байдалд хүргэсэн. Мөн цаашид иймэрхүү хандлага өөрчлөгдөнө гэж найдаж байгаагаа хэлжээ.
Эх сурвалж: CNN