“Шилдэг офицер” шалгаруулах уралдааны нээлт боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шилдэг офицер” шалгаруулах уралдааны нээлт боллоо

/2023.08.24/: Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Шилдэг офицер” шалгаруулах уралдааны нээлтийн арга хэмжээ өнөөдөр Дотоод хэргийн их сургуулийн байранд ёслол төгөлдөр боллоо.

Энэхүү “Шилдэг офицер” шалгаруулах уралдаанд төрийн цэргийн болон хууль сахиулах 10 байгууллагын 80 алба хаагч энэ оны наймдугаар сарын 24-26-ны өдрүүдэд цэргийн дүрэм, гадаад хэлний мэдлэг, эсээ бичлэг, илтгэх ур чадвар, сэтгэл хөдлөлийн оюун ухааны тест бөглөж, буудлагын тэмцээнд оролцож, бие бялдрын бэлтгэлжилтийг сорих буухиа тэмцээнд ур чадвараа сорих юм.

Эх сурвалж: ЦЕГ

“Хараагүйчүүдийн-48” байрны халуун усны асуудлыг шийдвэрлэлээ
“Хараагүйчүүдийн-48” байрны халуун усны асуудлыг шийдвэрлэлээ
 
🔸UB by ME |  Н.Шинэбаяр: Багш маань эрхий хуруу гозойлгосоор байгаад намайг БОКС гэж спортод үүрд аваад үлдчихсэн
🔸UB by ME | Н.Шинэбаяр: Багш маань эрхий хуруу гозойлгосоор байгаад намайг БОКС гэж спортод үүрд аваад үлдчихсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.