“Эрдэнэт үйлдвэр“-ийн ажилчид АЖИЛ ХАЯЛТ зарлана гэдгээ мэдэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэт үйлдвэр“-ийн ажилчид АЖИЛ ХАЯЛТ зарлана гэдгээ мэдэгдлээ

/2023.08.23/: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос наймдугаар сарын 30-ны 07 цагаас эхлэн нэг сарын хугацаанд ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдлээ.

Тэдний мэдээлснээр Автотээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсэг, Зорчигч тээврийн хэсэг, Ил уурхайн Уулын ажлын хэсгээс эхлэн ажил хаялтад оролцох ажээ.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Мөнгөншагай:

-Манай ҮЭХ 7000 гаруй уурхайчдын эрх ашгийг хамгаалдаг. Уурхайчны эрх ашгийг хамгаалдаг хамтын гэрээний хэд хэдэн заалтуудад саналын зөрүүтэй байдал үүсээд байхад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захиргаа хүлээж авахгүй байна. Бид хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд 45 жилийн турш ажилласаар ирсэн. Цар тахал зэрэг хүндрэлтэй цаг үед монголын нийт айл өрх, ААН байгууллагуудын цахилгаан, дулаан, хогны төлбөрийг жил гаруй хугацаанд төлсөн. Үүний тулд 7000 гаруй уурхайчид амрах эрхгүйгээр, тасралтгүй ажилласан. Одоо ч бид хангалттай их ажиллаж байна.

Гэтэл 7000 гаруй уурхайчдын эрх ашгийг хамгаалдаг, нийгэм эдийн засгийн асуулдыг шийдвэрлэдэг хамтын гэрээний заалтуудад хэд хэдэн маргаантай асуудал үүссээр байтал Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захиргаа хүлээж авахгүй байна.

2023 оны нэгдүгээр сараас эхлэн Үйлдвэрийн газрын захиргаанд албан бичгийг таван удаа өгөөд байна. Хуулийн хүрээнд хандсан боловч санаачлагыг хүлээж аваагүй, идэвхгүй байгаа нь уурхайчин хамт олныг үл хүндэтгэж байна. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил хаялтыг хэсэгчлэн зарлах хууль зүйн үндэслэл бий болж байгааг Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэс Монгол компани, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захиргаанд мэдэгдэж байна.

Ажил хаялт наймдугаар сарын 30-нд эхэлж, нэг сарын хугацаанд үргэлжилнэ гэв.

“Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа” ирэх сарын 1-нд эхэлнэ
“Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа” ирэх сарын 1-нд эхэлнэ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.