/2023.08.23/: Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүд Москва руу довтлохыг оролдсон гурван нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг устгалаа.
ОХУ-ын Батлан хамгаалах яам лхагва гарагийн өглөө нэг нисгэгчгүй онгоцыг системд нь нөлөөлж устгаснаар, Москвагийн төв хэсэгт байрлах барилга руу унасан байна. Мөн өөр хоёр нисгэгчгүй онгоцыг нийслэлийн гаднах агаарын довтолгооноос хамгаалах системээр буудаж унасан гэж мэдэгдэв.
Москва хотын дарга Сергей Собянин Telegram аппликейшн дээр унасан нэг нисгэгчгүй онгоц Москвагийн төвд баригдаж буй барилгыг мөргөж, нөгөөг нь хотын баруун хэсэгт байрлах дүүрэгт унасан гэж мэдэгджээ.
Гурав дахь нисгэгчгүй онгоцыг Москвагийн Химки дүүрэгт унагасан гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Нийслэлд нисгэгчгүй онгоцоор дайрсны улмаас Москвагийн Внуково, Шереметьево, Домодедово нисэх буудлуудын нислэгийг зогсоож хоёр дахь өдрөө дараалан саатсан тухай Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлаг мэдээллээ.
Москвагийн бизнесийн дүүрэгт баригдаж буй барилгад бага зэргийн хохирол учирсан байна.
Эх сурвалж: Aljazeera