“Урт хугацааны тусламж үйлчилгээний санхүүжилтийн тогтолцоог бий болгох” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Урт хугацааны тусламж үйлчилгээний санхүүжилтийн тогтолцоог бий болгох” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

May be an image of 9 people

/2023.08.22/: ХНХЯ нь Японы ядуурлыг бууруулах сан, Ази, номхон далайн орнуудын дасан зохицох чадварыг бэхжүүлэх сангийн санхүүжилтээр “Олон нийтэд түшиглэсэн урт хугацааны тусламж үйлчилгээний шинэлэг тогтолцоог хөгжүүлэх нь” бүсийн техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд ахмад настанд үзүүлж буй нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж, цаашид олон нийтийн оролцоонд түшиглэсэн урт хугацааны цогц тусламж, үйлчилгээний шинэ загварыг хөгжүүлэхийг зорьж байгаа юм.

May be an image of 8 people and table

Энэ хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банкны мэргэжилтэн, зөвлөхүүдтэй хамтран “УРТ ХУГАЦААНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ МОНГОЛ УЛСАД БИЙ БОЛГОХ” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны наймдугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг АХБ, ХНХЯ, ЭМЯ, СЯ, ХХҮЕГ, Геронтологийн үндэсний төв, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 30 гаруй албан хаагчид оролцож, урт хугацааны тусламж үйлчилгээний санхүүжилтийн талаар өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлага, цаашид бодлого, эрх зүйн зохицуулалтад хэрхэн тусгах, хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Эх сурвалж: ХНХЯ

ШУУД: Их, дээд сургуулийг нүүлгэх шаардлагыг эрдэмтэд тайлбарлаж байна
ШУУД: Их, дээд сургуулийг нүүлгэх шаардлагыг эрдэмтэд тайлбарлаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.