Бээжингийн Зам, харилцааны сургуульд тэтгэлгээр суралцах 42 оюутан батламжаа гардан авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бээжингийн Зам, харилцааны сургуульд тэтгэлгээр суралцах 42 оюутан батламжаа гардан авлаа

/2023.08.18/: Scholarship Road-2023 зам, тээврийн салбарын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилд “Бээжингийн Зам харилцааны их сургууль”-ийн бакалаврын сургалтад 44 оюутан шалгарч, өнөөдөр батламжаа гардлаа.

Эргэн сануулахад , УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын санаачилгаар Scholarship Road-2023 зам, тээврийн салбарын тэтгэлэгт хөтөлбөр, ажил мэргэжлийн өдөрлөг энэ оны тавдугаар сард зохион байгуулагдсан юм. Уг хөтөлбөрийн үр дүнд салбарын хүний нөөц боловсон хүчнээ бэлтгэх бодлого амжилттай хэрэгжиж эхэллээ.

May be an image of 4 people and text

Бээжингийн Зам, харилцааны их сургуульд агаарын тээвэр, авто зам, автотээвэр гэсэн үндсэн чиглэлээр дээрх оюутнууд суралцах юм.

Өнөөдрийн байдлаар зам, тээврийн чиглэлээр дотоодын их дээд сургуулиудад 3 мянга гаруй оюутан, гадаадын их сургуульд 400 оюутан суралцаж байна.

Цаашид ХБНГУ, БНСУ, АНУ, Катар зэрэг улсуудад салбарынхаа боловсон хүчнийг бэлтгэнэ.

Эх сурвалж: ЗТХЯ

“Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд“ чуулган хоёр дахь жилдээ болно
“Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд“ чуулган хоёр дахь жилдээ болно
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.