/2023.08.17/: Украины зэвсэгт хүчин ОХУ-ын эсрэг хийж буй сөрөг довтолгооныхоо хүрээнд олон хоног үргэлжилсэн тулалдааны дараа Донецкийн зүүн хэсгийн Урожайн тосгоныг эргүүлэн авлаа гэж Киев лхагва гарагт мэдэгдэв.
Украины Зэвсэгт хүчний жанжин штабын хэвлэлийн төлөөлөгч Андрей Ковалов лхагва гарагийн өглөө үндэсний телевизээр “Украины батлан хамгаалах хүчин Урожайныг хяналтдаа авч, байр сууриа нэгтгэж байна” гэж мэдэгдлээ.
Урожайн хот нь Орост эзлэгдсэн Донецк хотоос баруун өмнө зүгт 100 км зайд оршдог. Энэхүү тосгон нь Украины цэргүүд энэ сарын эхээр чөлөөлсөн Старомайорске тосгоны ойролцоо оршдог юм.
Хоёр тосгоныг жижиг голоор тусгаарласан бөгөөд Старомаиорскийг авснаар Киевийн цэргүүд Урожайн дахь Оросын байрлал руу довтлох байрлал олж авснаар түүнд давуу тал бий болжээ.
Зүүн фронтын бусад хэсэгт Украины хүчин Бахмутаас өмнө зүгт сөрөг довтолгоогоо үргэлжлүүлж байгаа бөгөөд "хүнд тулаан үргэлжилсээр байна" гэж Ковалов хэлэв.
Довтолгооны эхэн үеэс фронтын эгнээнд байсан балгас болсон Маринка хот болон ойролцоох Краснохоривка хотод Орос "хүчтэй эсэргүүцэл үзүүлж, анги, цэргээ хөдөлгөж, нөөцөө идэвхтэй ашиглаж байна" гэв.
Эх сурвалж: CNN