/2023.08.17/: Нийслэлийн прокурорын газраас Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхоныг 1 тэрбум төгрөгийн барьцаа аван сулласан.
Тэгвэл уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.
Уг саналыг тус шүүх 2023 оны наймдугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэж яллагдагч О.Орхонд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эх сурвалж: Шүүх