ОХУ руу дайрах гэж байсан Украины 13 нисгэгчгүй онгоцыг унагаажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ руу дайрах гэж байсан Украины 13 нисгэгчгүй онгоцыг унагаажээ

Members of security services investigate a damaged office building in the Moscow City following a reported Ukrainian drone attack in Moscow Russia, August 1, 2023.
Наймдугаар сарын 1-ний зураг

/2023.08.10/: ОХУ-ын цэргийнхэн Москва болон Севастополь хотыг чиглэн нисэж байсан арав гаруй Украины нисгэгчгүй онгоцыг устгасан гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдээлэв.

Энэхүү халдлага нь Украины нисгэгчгүй онгоц Оросын нутаг дэвсгэрийн гүнд хийсэн цуврал дайралтуудын сүүлчийнх юм.

Батлан хамгаалах яам мэдэгдэлдээ "Москва хотын чиглэлд нисч байсан хоёр нисгэгчгүй онгоцыг устгасан" бол өөр 11 онгоцыг Севастополь хотын ойролцоо устгасан байна.

Украйны нисгэгчгүй онгоцнуудын хоёрыг нь "агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслээр сөнөөсөн бол өөр есийг нь электрон төхөөрөмжийн тусламжтайгаар Хар тэнгист унагаасан" гэж тус яамнаас мэдэгдэв.

Украины талаас ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Өнгөрсөн тавдугаар сарын эхээр Кремлийн эсрэг нисгэгчгүй онгоцоор дайрснаас хойш ОХУ-ын нутаг дэвсгэрт хийх Украины агаарын довтолгоо нэмэгджээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн сард ОХУ-ын газар нутагт “дайн” шилжиж, тус улсын “бэлэгдэл болсон газрууд болон цэргийн баазууд” бай болохыг анхааруулсан.

Орос мөн дайны туршид Украинд олон мянган алсын зайн нисгэгчгүй онгоцоор цохилт өгч, фронтын шугамаас алслагдсан энгийн иргэдийн объектуудад ихэвчлэн цохилт өгчээ.

Мөн өнөөдөр Оросын нисгэгчгүй онгоцууд Украины баруун хэсгийн Ривне муж дахь шатахууны агуулахыг устгасан гэж мужийн захирагч Виталий Коваль Telegram аппликейшнд бичжээ.

Олон улсын монголч эрдэмтний XII их хурлын нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үг
Олон улсын монголч эрдэмтний XII их хурлын нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үг
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.