ВИДЕО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон Улсын Монголч Эрдэмтний XII Их Хурлыг нээж үг хэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВИДЕО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон Улсын Монголч Эрдэмтний XII Их Хурлыг нээж үг хэллээ

/2023.08.10/: Олон Улсын Монголч Эрдэмтний XII Их Хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор 2023 оны наймдугаар сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулна.

“Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн дор болж буй энэ удаагийн их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Олон улсын монгол судлалын холбоо хамтран зохион байгуулж буй. Тус хурал нь "Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн Монголчууд", "Монгол хэл, уран зохиолын түүхэн хөгжил, орчин үе", "Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз", "Монголын гадаад ертөнц ба харилцаа", "Монголчуудын соёл: Уламжлал ба шинэчлэл" зэрэг салбар хуралдаанаас бүрдэнэ. Мөн АНУ, БНСУ, Их Британи, Казахстан, Канад, ОХУ, Польш, Турк, Унгар, Герман, Хятад, Япон, Киргиз, Чех, Австрали, Швейцарь, Тайвань, Норвеги, Итали, Дани зэрэг 20 гаруй орны эрдэмтдийн илтгэлийг хэлэлцэх юм.

Төрийн ордонд өнөөдөр эхэлж буй Их хурлыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.

Хөвсгөл нуураас автомашины ёмкость, чиргүүл гаргажээ
Хөвсгөл нуураас автомашины ёмкость, чиргүүл гаргажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.