Москва руу чиглэж байсан хоёр дроныг устгажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Москва руу чиглэж байсан хоёр дроныг устгажээ

The Pantsyr S-1 self-propelled air defence missile system (NATO name SA-22 Greyhound) is seen at the Vorobyovy Hills observation point above the Luzhniki stadium as Russian President Vladimir Putin is expected to participate in a patriotic concert dedicated to the upcoming Defender of the Fatherland Day there in Moscow on February 22, 2023. (Photo by Alexander NEMENOV / AFP)

/2023.08.09/: Оросын агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт хүчнийхэн Москваг чиглэж байсан хоёр зэвсэгт нисгэгчгүй онгоцыг устгасан гэж хотын дарга мэдэгдлээ.

Тодруулбал, лхагва гарагийн үүрээр нэг нисгэгчгүй онгоцыг хотын өмнөд захад орших Домодедово дүүрэгт, хоёр дахь нь нийслэлээс баруун зүгт орших Минскийн хурдны замын орчимд буудсан байна.

“Хоёр байлдааны дрон хот руу нисэх гэсэн оролдлого бүртгэгдсэн. Хоёуланг нь агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн сөнөөсөн" гэж Москва хотын захирагч Сергей Собянин өөрийн Telegram хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

"Одоогийн байдлаар онгоцны сэг унасны улмаас ямар нэгэн хохирол учирсан гэх мэдээлэл алга байна" гэж тэр хэлээд Онцгой байдлынхан газар дээр нь ажиллаж байна.

Энэхүү нисгэгчгүй онгоцоор хийсэн дайралт нь долоо хоногийн дотор Москвад халдахыг оролдсон гурав дахь тохиолдол байв.

Эх сурвалж: Aljazeera

Улсын хэмжээнд 100 орчим га талбайн шарилжийг устгаад байна
Улсын хэмжээнд 100 орчим га талбайн шарилжийг устгаад байна
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.