/2023.08.09/: Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Ялын үр нөлөөг дээшлүүлэх зарим арга хэмжээний тухай” тушаалын дагуу нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдүүд 2023 оны наймдугаар сарын 2-ноос өнөөдрийг хүртэл нийслэлд 84.5 га, орон нутагт 25 га талбайн шарилж устгаад байна.
Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, харшлаас урьдчилан сэргийлэх, эрүүл ногоон орчинд зорчих, зугаалах орчныг бүрдүүлэх, шүүхээс оногдуулсан ялын үр нөлөөг дээшлүүлэх зорилготой энэхүү ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулж байгаа юм.
Мөн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдүүдийг үерийн дараах сэргээн босголтын ажилд ажиллуулж байна.
Эх сурвалж: ШШГЕГ