Байгаль орчны шинжилгээний төв лабораторийг Солонгосын хөрөнгө оруулалтаар чадавхжуулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байгаль орчны шинжилгээний төв лабораторийг Солонгосын хөрөнгө оруулалтаар чадавхжуулна

/2023.08.08/: Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Байгаль орчны шинжилгээний төв лабораторийн чадавхыг сайжруулах төсөл”-ийн эхлэлийн тайлангийн хурал боллоо.

Хуралд Уур амьсгалын өөрчлөлт бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам оролцож, төслийг хугацаанд нь үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байгааг дурдлаа.

Тус төслийн хүрээнд 1976 онд байгуулагдсан Байгаль орчны төв лабораторид техник, тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэл хийж, инженер техникийн ажилтны чадавхыг сайжруулж, агаар, ус, хөрсний чанарын хяналт шинжилгээг 100-аас доошгүй (одоо 47 үзүүлэлтээр хэмждэг) үзүүлэлтээр хийх хүчин чадал бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 3900м2 талбай бүхий 4 давхар барилга Хан-Уул дүүргийн Арцатын аманд баригдана.

Эх сурвалж: БОАЖЯ

Үерийн улмаас 22 айл орон гэргүй болжээ
Үерийн улмаас 22 айл орон гэргүй болжээ
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.