Үерт амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд тус бүр 2 өрөө байр өгөхөөр болжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үерт амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд тус бүр 2 өрөө байр өгөхөөр болжээ

/2023.8.6/ Өчигдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 20 минут үргэлжлэн орсон аадар борооны улмаас үер бууж, улмаар дөрвөн иргэн амь насаа алдсан.

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс амиа алдсан иргэдийн ар гэрт тус бүр хоёр өрөө орон сууц олгохоор шийдвэрлэжээ. Энэ шийдвэрийнхээ талаар Хотын захирагч Д.Сумъяабазар:

"Үерийн гамшиг болж 4 хүн харамсалтайгаар нас барсан. Хэдийгээр ар гэрт нь тохиосон гарз хохирол, уй гашууг нөхөж барахгүй ч гэсэн Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс ар гэрт нь тус бүр 2 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэлээ. Мөн одоогоор үерт өртөж, орон гэргүй болсон 16 өрхөд тус бүр нэг бүрэн тавилгатай гэр олгоно. Түүнчлэн машин нь үерт өртсөн иргэдэд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхээр шийдвэр гаргалаа. Амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье" хэмээжээ.

ДРОН: Үерийн дараа...
ДРОН: Үерийн дараа...
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.