ВИДЕО: Саяхан болсон үерийн улмаас хоёр иргэн амиа алдлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВИДЕО: Саяхан болсон үерийн улмаас хоёр иргэн амиа алдлаа

/2023.08.05/: Саяхан орсон түр зуурын усархаг борооны улмаас Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд гэр айлууд усанд автаж, автомашин урссан дуудлага мэдээллүүд Онцгой байдлын газарт 38 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу аврагчид иргэлийн аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна.

Тэгвэл Дарь-Эхээс Шинэ Монел руу эргэдэг уулзварт байрлах гэрлийн шон унаж 3 хүн тогонд цохиулснаас 2 хүн нь амиа алдсан мэдээлэл ирлээ.

Үер болсон газарт Онцгой байдлын алба, дүүргийн удирдлага, мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Хотын дарга газар дээр нь ажиллахаар Хүй 7 худгаас хот руу хөдөлсөн байна.

Энэхүү усархаг аадар бороо өнөөдөр шөнө болон маргааш өдөр үргэлжлэн орохыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

“Google” компани Монгол Улсад 10,000 багш, 1000 инженер бэлтгэхээр боллоо
“Google” компани Монгол Улсад 10,000 багш, 1000 инженер бэлтгэхээр боллоо
 
Монголын нууц товчоо судлалд үнэтэй хувь нэмэр оруулж буй судлаачдад шагнал, тэтгэлэг олголоо
Монголын нууц товчоо судлалд үнэтэй хувь нэмэр оруулж буй судлаачдад шагнал, тэтгэлэг олголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.