СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үерийн аюулаас болгоомжил
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үерийн аюулаас болгоомжил

/2023.08.04/ Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны Ерөө, Эг, Балж, Барх Хангай нуруунаас эхтэй Түй, Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см нэмэгдсэн байна.

ОРХОН /Сүхбаатар, Орхонтуул/, Хараа гол /Дархан хот/, Бэлтэс гол /Баянзүрх/, Үүр гол /Цагаан-Үүр / ХАЛХ /Ялалт баг/ орчимд үерийн түвшнийг 10-80 см Сөгнөгөр гол, СЭЛБЭ гол /Санзай, Дамбадаржаа/ орчимд үерийн түвшнийг 5-10 см давсан байна. Харин ТУУЛ гол /Лүн сум/ орчимд үерийн аюултай түвшнийг 14 см даван үерлэж байна. Маргааш буюу 8 дугаар сарын 5-ны өдөр Ерөө гол Дулаанхаан сум орчимд 20 см нэмэгдэх хандлагатай байна. Мөн 8 дугаар сарын 5- 6-нд нутгийн хойд хагаст, 7-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн Гадаргын усны судалгааны хэлтэс

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулж эхэллээ
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулж эхэллээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийгдэж байгаагүй далайцтай реформ хийнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийгдэж байгаагүй далайцтай реформ хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.