Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулж эхэллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулж эхэллээ

/2023.08.04/ Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл боловсруулах дэд ажлын хэсгийн хурлыг 2023 оны 8-р сарын 03, 04-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа юм.Тус хуралд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн тушаалаар байгуулагдсан дэд ажлын хэсгийн гишүүд болох салбар бүрийн төлөөлөл төрийн байгууллагууд, шинжлэх ухааны академи, судалгааны байгууллага, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Ажлын хэсэг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй Монгол Улсад үүсэж болзошгүй асуудлууд дээр бодлогын хэмжээнд хэрхэн ажиллах талаар хэлэлцэж, хуулийн төсөлд тусгах чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, санал дүгнэлтээ нэгтгэнэ. Нэгдсэн санал дүгнэлт албажин гарсны дараа олон нийтэд төслийн мэдээллийг хүргэх юм. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, дасан зохицох чиглэлээр олон улсын хамтын ажиллагааны хүрээнд баталсан гэрээ хэлэлцээр, суурь конвенцын хүрээнд Монгол Улс хүлээсэн үүргийнхээ дагуу уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай байна.

эх сурвалж БОАЖЯ

Арцат вилла компанид дампуурлын хэрэг үүсгэжээ
Арцат вилла компанид дампуурлын хэрэг үүсгэжээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.