Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.08.04/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.

10.00 цагт Монгол бөхийн өргөөнд: Хүй долоон худагт болох “Даншиг наадам-Хүрээ цам”-д барилдах бөхчүүдийг бүртгэж байна.

11.00 цагт “ЗМ” сонины мэдээллийн төвд: “Даншиг наадам-Хүрээ цам-2023” наадмын талаар шашны байгууллагуудаас мэдээлнэ.

11.00 цагт ХСҮТ-д: “Элэгний 7 хоног”-ийн хүрээнд ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү мэдээлэл хийнэ.

14.00 цагт СТӨ-н дэх Монголын Уран зургийн галерейд: Бурхан бүтээгч, мөнгөн дэвсгэртийн зураач, уран хэмээгдэх Ц.Минжүүрийн мэндэлсний 111 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдэнэ.

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.

-Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл орон даяар эхлээд байна. Бүртгэл наймдугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ.

Өнөөдөр үүлэрхэг, 25-27 хэмийн дулаан байна
Өнөөдөр үүлэрхэг, 25-27 хэмийн дулаан байна
 
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.