Партизаны гудамжны автозамыг 3 хоног хаана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Партизаны гудамжны автозамыг 3 хоног хаана

/2023.08.03/: Сүхбаатар дүүрэг 5-р хороо Партизаны гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил 2023 оны наймдугаар сарын 04-ний өдрийн 22:00 цагаас 2023 оны наймдугаар сарын 07-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулан хийнэ. Урт- 0.250 км, Өргөн- 9 метр зорчих хэсэгт асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

ТАНИЛЦ: Даншиг наадмын хөтөлбөр
ТАНИЛЦ: Даншиг наадмын хөтөлбөр
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.