ТАНИЛЦ: ГССҮТ-ийн харъяа хуучнаар түлэнхийн төвд ямар тусламж үйлчилгээ үзүүлэх вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: ГССҮТ-ийн харъяа хуучнаар түлэнхийн төвд ямар тусламж үйлчилгээ үзүүлэх вэ

/2023.08.02/: ГССҮТ-ийн харъяа Түлэнхийн төвийн барилга он удаан жил болсны эцэст ашиглалтад ороод удаагүй байна.

Тэгвэл тус төвд түлэгдэлт болон нохой, муур, бусад төрлийн амьтанд хазуулсан, могой болон шавьжинд хатгуулсан зэрэг гэмтлийн гаралтай бүх төрлийн шархны тусламж үйлчилгээг 24 цагийн турш харьяалал харгалзахгүй үзүүлж байна.

Тиймээс иргэд үйлчлүүлэгчид гэмтлийн гаралтай, зөөлөн эдийн бүх төрлийн шархны тусламж үйлчилгээг зөвхөн ГССҮТ-ийн харьяа салбар эмнэлгийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт авах боломжтой юм.

Мөн тус салбар эмнэлэгт шинээр Гэмтлийн дараах нөхөн сэргээх мэс заслын тасгийг нээсэн бөгөөд гэмтлийн дараах сорвижилт, яс болон зөөлөн эдийн эмгэг согог, гар сарвууны гэмтэл бэртэл зэрэг өвчлөлд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж эхэллээ.

Түүнчлэн Сэргээн засах физик эмчилгээний тасагт гэмтлийн дараах сэргээн засах, хөдөлгөөн засал, ахуй засал, физик эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлж, хэвтүүлэн эмчлэх болсон байна.

Эх сурвалж: ГССҮТ

98 сая төгрөгөөр отоглох цэг байгуулсан ч хүлээн авах боломжгүй
98 сая төгрөгөөр отоглох цэг байгуулсан ч хүлээн авах боломжгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.