98 сая төгрөгөөр отоглох цэг байгуулсан ч хүлээн авах боломжгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

98 сая төгрөгөөр отоглох цэг байгуулсан ч хүлээн авах боломжгүй

/2023.08.02/: Ховд аймагт байрлах Хар ус нуурын хөвөөнд отоглох цэг байгуулах тендерт ялсан компани 98 сая төгрөгөөр отоглох цэг байгуулсан хэдий ч уг цэг нь шаардлага хангаагүй тул хүлээж аваагүй өдийг хүрсэн байна.

Уг отоглох цэгтэй БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Ховд аймагт ажиллах үеэрээ танилцсан тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Тэрээр

"Хар ус нуурын хөвөөнд отоглох цэгийг 98 сая төгрөгөөр 2020 онд сонгон шалгаруулалт зарлаж хийж эхэлсэн ч өнөөг хүртэл ашиглалтанд оруулаагүй байна. Мөн чанар муутай хийсэн гэж Тусгай хамгаалалтын захиргаа болон аймгийн БОАЖГ үзэж байгаа тул хүлээн авахгүй, комисс ажиллуулахгүй байхыг аймгийн удирдлагуудаас хүсжээ. Тендер сонгон шалгаруулалтад оролцож шалгаран ажилласан компанийн удирдлагуудыг дуудаж уулзах, шаардлагатай төсөв хөрөнгийг өөрсдөөр нь гаргуулан тус отоглох цэгийн ажлыг дуусгахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Отоглох цэгийн хажууд байрлах Шувуу ажиглах цэгт АНУ-ын шувуу ажиглагч нар ирсэнтэй тааралдаж "Монголд зочлох жил"-ийн хүрээнд аятай тухтай аялахыг хүслээ" гэжээ.

May be an image of 3 people

May be an image of 7 people and text

May be an image of 4 people and meadowlark

May be an image of 9 people and people skeet shooting

ШҮҮХ: 8 ишигний хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа
ШҮҮХ: 8 ишигний хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.