/2023.08.01/: Украины сөрөг довтолгоо амжилттай болбол Орос цөмийн зэвсэг хэрэглэхээс өөр аргагүйд хүрч магадгүй гэж Дмитрий Медведев ням гарагт мэдэгдэв.
“НАТО-той хамтран хийсэн довтолгоо амжилттай болж, манай газрын зарим хэсгийг булаан авснаар дууссан гэж төсөөлөөд үзье л дээ. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу бид цөмийн зэвсэг хэрэглэх ёстой болно. Өөр ямар ч шийдэл гэж байхгүй” гэж ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Медведев Telegram хуудсандаа бичжээ.
Медведев 2008-2012 онд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Москва Украинд довтлох үеэр дайсагнасан өнгө аясыг илэрхийлж, цөмийн мөргөлдөөн дэгдэж болзошгүйг анхааруулж байсан юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард тэрээр Швед, Финлянд улсууд хэрэв НАТО-д элсэх юм бол Оросын цөмийн зэвсгээ өөр улсад нэмж байршуулна гэж мөн хэлж байв.
Нэгдүгээр сард НАТО-гийн гишүүн орнууд Украин руу шинэ зэвсэг нийлүүлэх талаар хэлэлцэж байх үед Медведев Орос ялагдал цөмийн мөргөлдөөнд хүргэж болзошгүй гэж мөн мэдэгдэж байжээ.