/2023.08.01/: Ерөнхийлөгч Володимир Зеленскийн төрөлх хот Украины төв хэсэгт орших Кривой Рог хот руу пуужингаар цохилт өгсний улмаас зургаан хүн, түүний дотор нэг хүүхэд амь үрэгджээ.
Мягмар гарагийн үүрээр Украины албаны хүмүүс зүүн хойд Харьков хотод халдлага үйлдсэн тухай мөн мэдээлсэн байна.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ням гарагт Москвад нисгэгчгүй онгоцоор цохилт өгөх гэж оролдсоны хариуд ОХУ Украины эсрэг довтолгоогоо эрчимжүүлсэнтэй холбогдуулан агаарын цохилт өгсөн гэжээ.
Энэ хооронд Киевийн сөрөг довтолгоо төсөөлж байснаас удааширч, Украины цэргүүд фронтын шугамыг сэтлэх гэж оролдох бүрт Оросын цэргүүд ширүүн эсэргүүцэл үзүүлсээр байна.
Кривой Рогийн цохилт: Даваа гарагт Оросын хоёр пуужин харвах үед Украины төв хотын иргэд агаарын цохилтын дуут дохиог сонсоогүй гэж мэдэгджээ. Пуужингийн нэг нь сургалтын байрыг оносон гэж тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч мэдэгдэв. Зеленский болон бусад албаны хүмүүсийн мэдээлснээр цохилтын улмаас зургаан хүн амиа алдаж, 69 хүн шархадсан байна. Олон арван хүн эмнэлэгт байгаа бөгөөд заримынх нь биеийн байдал хүнд байна гэж ерөнхийлөгч хэлэв.
Фронтын шугамын бусад хэсэгт: Украины эрх баригчид дайны хамгийн ширүүн тулалдааныг үзсэн Бахмут хотын фронтын шугамын эргэн тойронд бага зэрэг нутаг дэвсгэрийн ялалт байгуулсан гэж мэдэгдэв. Оросын Батлан хамгаалахын дэд сайд Ханна Малиар хэлснээр, Оросын гол хүчин чармайлт нь Бахмутаас өмнө зүгт төвлөрч, Авдиевка, Мариинка зэрэг жижиг хотуудыг довтлоход чиглэж байгаа аж. Оросууд Херсон хот руу гал нээсний улмаас дөрвөн хүн амиа алдаж, 17 хүн шархадсан гэж Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак мэдэгдэв.
Москва руу хийсэн дайралт: Киев өнгөрсөн амралтын өдрүүдэд нисгэгчгүй онгоц ашиглан Оросын нутаг дэвсгэрт хэд хэдэн удаа халдлага хийхийг оролдсон. Оросууд ням гарагт Москвагийн дээгүүр гурван нисгэгчгүй онгоц, Оросын эзэмшилд байсан Крымийн хойгийн дээгүүр 25 нисгэгчгүй онгоц хөөрөх үед сөнөөж, саатуулсан гэж мэдэгдлээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч тэднийг "цөхөрсөн үйлдэл" гэж мэдэгдэв.
Өөр нэг цөмийн аюул: ОХУ-ын Ерөнхийлөгч асан, одоогийн дээд албан тушаалтан Дмитрий Медведев Украины сөрөг довтолгоо амжилттай болбол Орос улс цөмийн зэвсэг хэрэглэхээс өөр аргагүйд хүрч магадгүй гэж дахин хэлэв. Цагаан ордон болон барууны бусад албаны хүмүүс, шинжээчид эдгээр тайлбарыг хариуцлагагүй, бодлогогүй үйлдэл гэж шүүмжилж байна.
Удахгүй болох энхийн хэлэлцээ: Саудын Араб Украины энхийн хэлэлцээг барууны орнууд болон хөгжиж буй хэд хэдэн орнуудыг оролцуулан зохион байгуулах гэж байна гэж Ермак мэдэгдэв. Орос улсаас тэнд байх төлөвгүй байгаа ч Кремль яриа хэлэлцээг "хянаж" байх болно гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Хэлэлцээрт цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан оролцох төлөвтэй байна гэж АНУ-ын албаны хүмүүс мэдэгдэв.
Хүнсний экспорт: Украин, Хорват улсууд Дунай мөрний эрэг дээрх Хорватын боомтуудыг ашиглан Украины үр тариа экспортлох “боломж”-ын талаар тохиролцлоо гэж Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мэдэгдэв.
Эх сурвалж: CNN