Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэрэгсэхгүй болгожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэрэгсэхгүй болгожээ

\2023.07.28\: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны долоодугаар сарын 27-ны өдөр нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/233 дугаар цагаатгах тогтоолтой Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн өмгөөлөгч нарын гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцлээ.

Анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Цэрэндорж, Н.Болормаа нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг “анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэлээ.

ШУУД: УОК-оос нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна
ШУУД: УОК-оос нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.