Шүүхийн Ерөнхий Зөвлөл Авилга хороололд ШҮҮХ буруугүй гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүхийн Ерөнхий Зөвлөл Авилга хороололд ШҮҮХ буруугүй гэв

/2023.07.26/: Акуа гардэн буюу олны нэрлэснээр Авилга хорооллын асуудлаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.

Тус компани 2018 онд Нийслэлийн засаг даргын захирамжаар эзэмших эрхтэй үйлчилгээ, усан парк ,спорт цогцолбор барих зөвшөөрөл авчээ. Үүнийг мөн Засаг даргын захирамжаар 2020 онд хүчингүй болгосон байна. Үүнийг эс зөвшөөрч тухайн компани Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэх гаргасан. Шүүхийн зүгээс 2018 оны захирамжыг хэвээр үлдээсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг тухайн үеийн Засаг дарга давж заалдаагүй гэлээ.

Үүний дараа газрын зориулалтыг өөрчилж тухайн үеийн засаг дарга уг газрын зөвшөөрлийг эзэмших, худалдаа үйлчилгээ орон сууцны зориулалтаар болгон өөрчилсөн. Барилга хот байгуулалтын яам ч барилгын ажлын зөвшөөрлийг олгосон ажээ. Ингээд тус компани үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ асуудлаар нэр бүхий төрийн бус байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргаад хэрэг хянан шийдвэрлэх явцад явааг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс мэдээллээ. Өөрөөр хэлбэл шүүх ямар нэгэн зөвшөөрөл олгох шүүхийн шийдвэр гаргаагүй гэдгээ мэдэгдлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг хүлээн авч уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг хүлээн авч уулзлаа
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.