Орон нутгийн замд автомашин онхолдож 2 хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутгийн замд автомашин онхолдож 2 хүн амиа алджээ

/2023.07.26/: Увс аймгийн Тариалан сумын Тошилтын хөтөл гэдэг газар суудлын автомашин автозамын хажуу тал руу онхолдож, автомашины хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өнгөрсөн шөнийн 02:56 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Увс аймгийн Хяргас сумаас Улаамгом сумын чиглэлд зорчиж явсан “Форд рэнжер” загварын суудлын автомашин автозамын зорчих хэсгийн замын хажуу тал руу онхолдож, бүхээгт нь жолооч А 43 настай, эрэгтэй, зорчигч Х 56 настай, эмэгтэй нар хавчуулагдаж амиа алдсан байсныг 20 минут ажиллан цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн бөгөөд зорчигч С 31 настай, эмэгтэй, Б 23 настай, эрэгтэй, Ш 17 настай, эрэгтэй, Э 14 настай, эрэгтэй нарыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.

ТАНИЛЦ: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
ТАНИЛЦ: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
 
Булевиртид эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталлаа
Булевиртид эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.